Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа худалдаалах шийдвэр гараагүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байгаа. Гэвч үүнтэй зэрэгцэн хууль бусаар шагийн архи зарах, худалдаа хийх, стандартын бус “Азийн чоно” гэдэг шиг үйлдлүүд асар ихсэж байгаа учир градус багатай согтууруулах ундааг борлуулах талаар /2020.11.29/  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хуулиараа үүнийг Нийслэлийн засаг дарга эцэслэн шийднэ хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын хурлын үеэр энэ асуудал дээр өөрийн байр сууриа хүргэв.  Тэрбээр “Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон. Үүнд тусгайлсан чиглэл нарийн зүйлс байхгүй. Энэ бол хотын … Continue reading Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа худалдаалах шийдвэр гараагүй